Жүдочид Тбилисийг зорилоо
Тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатараар удирдуулсан эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх хүч үзнэ.
Мэдээллийн алба

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн маргааш эхэлж, ирэх ням гарагт өндөрлөнө. Тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатараар удирдуулсан эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх хүч үзнэ.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, 2014 оны ДАШТ-ий алт, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин.
73 кг-д 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр.
81 кг-д: 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ О.Ууганбаатар.
+100 кг-д 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал.
Эмэгтэй
52 кг-д ОУХМ А.Цолмон
63 кг-д 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Мөнгөнчимэг.
70 кг-д 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргал.
-78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар барилдана.


















