Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Туркийг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг, Самсуны гран-при энэ сарын 28-30-ны өдрүүдэд Турк улсад болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Туркийг зорилоо
Жүдочид Туркийг зорилоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг, Самсуны гран-при энэ сарын 28-30-ны өдрүүдэд Турк улсад болно.

Тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 52 кг-д Ч.Аззаяа, А.Батзул, 63 кг-д Б.Ганхайч, С.Адилцэцэг, 70 кг-д Б.Хулан, Д.Одханд нар зодоглох бол эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Ганболд, Ц.Цогтбаатар, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-д Б.Серик нар дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлага дор өрсөлдөх аж.

Хуваалцах