Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Зүүн Азиас ганзага дүүрэн ирлээ

Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Зүүн Азиас ганзага дүүрэн ирлээ
Жүдочид Зүүн Азиас ганзага дүүрэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотод боллоо.

10 дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм.

Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Ц.Хулан нар алт, эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгө, эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртэв.

Хуваалцах