Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочин бүсгүйчүүд дэлхийн чансааг өнгөлж байна

Тэгвэл олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 100 кг-д 42 дугаар байрт бичигдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочин бүсгүйчүүд дэлхийн чансааг өнгөлж байна
Жүдочин бүсгүйчүүд дэлхийн чансааг өнгөлж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг гаргажээ. Энэхүү чансаанд манай эмэгтэй жүдочдоос олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Мөн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг гуравдугаар байрт жагсав. Энэ жинг Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлж байгаа юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, Г.Болдбаатар есөд бичигдэж байна.

Мөн 66 кг-д Д.Алтансүх долоод, 73 кг-д Г.Одбаяр зургаад, 81 кг-д Н.Дагвасүрэн 10-д жагслаа.

Тэгвэл олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 100 кг-д 42 дугаар байрт бичигдээд байна.

Хуваалцах