Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдогийн ДАШТ-ээс гурван медаль хүртээд байна

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Майамид болж байгаа. Тэмцээн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх ба энэ удаагийн ДАШТ-д 72 орны 308 эрэгтэй, 213 эмэгтэй, нийт 521 бөх зодоглож байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдогийн ДАШТ-ээс гурван медаль хүртээд байна
Жүдогийн ДАШТ-ээс гурван медаль хүртээд байна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Майамид болж байгаа. Тэмцээн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх ба энэ удаагийн ДАШТ-д 72 орны 308 эрэгтэй, 213 эмэгтэй, нийт 521 бөх зодоглож байна. Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ баг дасгалжуулагч Д.Батсайхан, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, 55 кг-д Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг V байрт шалгарлаа.

60 кг-ын жинд 44 бөх барилдсанаас Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, Бразилийн Карвалью, Пуэрто Рикогийн С.Гонзалес, Азербайжаны М.Садиговыг ялж, хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд БНСУ-ын Чой Ин Хьюк ялж, финалд Испанийн бөх Ф.Гарригосд оноор ялагдсан байна.

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан манай хоёр бөх хоёулаа медалийн тавцанд зогслоо. Б.Амартүвшин эхний тойрогт хийлж, Колумб, Аргентиний бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Францын Фикридэд торгуулиар ялагдав. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын Заирбеков, Армений В.Ховсепян нарыг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Г.Баттулга эхний тойрогт хийлж, Египетийн Али, Казахстаны Сейудалиг нарыг ялж, Армений бөх Ховсепянд вазаригаар хожигджээ. Тэрээр дагах барилдаанд Болгарын Алипиевийг цэвэр, Узбекстаны Нуриллаевийг юүкогоор ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ жинд Японы В.Юмекита түрүүлж, Францын К.Фикри үзүүрлэж, Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Япон улс гурван алт, Испани нэг алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Монгол Улс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, гуравдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах