Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал

Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал
Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал. Зураг: МҮОНРТ

Жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал

Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаанууд болно.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдах Цэнд-Аюушийн Наранжаргал нь 1992 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ. Түүний амжилтуудаас дурдвал:

  • 2011 онд Залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль

  • 2014 онд Багийн ДАШТ-д мөнгөн медаль

  • 2015 ААШТ-д алтан медаль

Өнөөдөр олимпийн дэвжээнд -70 кг-д 24 тамирчин өрсөлдөнө. Ц.Наранжаргал эхний тойрогт Гүржийн Эстер Стамтай учраа таарсан байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн жүдо бөхийн хэсгийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Уншигч та бүхэн MNB нэгдүгээр сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

МҮОНРТ-ийн Үндсэн сувгийг: Univision – 1, Sky media – 2, DDISH-1, Super Vision -1, Сансар HD -1, MNBC-1, Сансар аналог – 13 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.

Хуваалцах