Жүдогийн УАШТ ирэх пүрэв гарагт эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх пүрэв гарагт Эрдэнэт хотын "Хангарьд" ордонд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх пүрэв гарагт Эрдэнэт хотын "Хангарьд" ордонд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Энэхүү тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40, Ази тивээс улсдаа анхдагч аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсэний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй юм. Тэмцээнийг МЖБХ, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЖБХ, “Хангарьд” спорт хороо хамтран зохион байгуулна. Тамирчид эрэгтэй ангилалд 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэй ангилалд 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг, эрэгтэй баг 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй баг 52, 57, 63, 70, +70 кг-д хүч үзэж аваргаа тодруулна.


















