Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ

УДЭТ-ын дэргэдэх Студи театрын шинэ оны анхны элсэлтийн бүртгэл эхэллээ. Тус театр өөрийнхөө дэргэд 2004 онд Студи ангийг байгуулан түүгээрээ дамжуулан театрын залуу боловсон хүчнээ бэлтгэж иржээ. Уг бүртгэлд мэргэжлийн их, дээд сургууль төгссөн, авьяаслаг, чадварлаг, өөртөө итгэлтэй, цаашид жүжигчи

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ
Жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын дэргэдэх Студи театрын шинэ оны анхны элсэлтийн бүртгэл эхэллээ.

Театр 2004 онд тус ангийг байгуулан театрын залуу боловсон хүчнээ бэлтгэж иржээ. Уг бүртгэлд мэргэжлийн их, дээд сургууль төгссөн, авьяаслаг, чадварлаг, өөртөө итгэлтэй, цаашид жүжигчин болох хүсэл, эрмэлзэлтэй залуус, студи, анги хамт олон оролцох боломжтой аж.

Бүртгэлд оролцох хүсэлтэй залуус мэргэжлийн дипломны хуулбар, ажилд орохыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар болон төрийн албан хаагчийн анкетыг бөглөсөн байх шаардлагатай юм.

Оролцогчдыг жүжгийн хэсгээс тоглож үзүүлэх, монолог унших, дуулах чадвар, бүжгийн авьяасыг нь шалгах юм. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах