Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчдийн зурагтай анхны хуанли

Одоогоос 16 жилийн өмнө МУГЖ Н.Батцэцэг урлагийн ертөнцийн нэр хүндтэй эрхмүүдийн зургаар календарь гаргаж байжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчдийн зурагтай анхны хуанли
Жүжигчдийн зурагтай анхны хуанли. Зураг: МҮОНРТ

Одоогоос 16 жилийн өмнө МУГЖ Н.Батцэцэг урлагийн ертөнцийн нэр хүндтэй эрхмүүдийн зургаар календарь гаргаж байжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Уг нь би өөрийгөө хамгийн сүүлд буюу 12 дугаар сард тавьсан байсан чинь Н.Сувд эгчийн төрсөн өдөр 12 дугаар сард тохиодог болохоор нь тэр сард нь өөрийнх нь зураг гарч байг гээд сольчихсон юм. Энэ календарь жаахан "жунгаа" төрхтэй болсон ч жүжигчдийн маань зурагтай хуанли дахиж нэг их гараагүй ээ. Орон зайгаа морь, модель, бөхчүүдэд алдчихсан ...” гэсэн байна.

2000 онд хэвлэгдэж байсан энэхүү хуанли магадгүй Монголын алдар цуутай жүжигчдийг багтаасан анхны бүтээл байж болох юм.

Хуваалцах