Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Халуун зүрх” кино бүтээжээ
“Халуун зүрх” киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн бол эл бүтээлийг Д.Ганцэцэг найруулсан байна
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нэгэн үе “Хувьсал” продакшнд харьяалагдан уран бүтээл туурвиж байсан соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран уран сайхны кино бүтээжээ. Тодруулбал, “Аримун” продакшны хийсэн “Халуун зүрх” киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн бол эл бүтээлийг Д.Ганцэцэг найруулсан байна. Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх тус бүтээлийн нээлтийн тов хараахан зарлагдаагүй байгаа юм.


Хуваалцах


















