Жүжигчин Г.Эрхэмбаяр балетаар хичээллэж байна
УДЭТ-аас гарч, “Мөрөөдлийн театр” байгуулан уран бүтээлээ туурвиж байгаа жүжигчин Г.Эрхэмбаяр олон сайхан дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулж байгаа.
Мэдээллийн алба

УДЭТ-аас гарч, “Мөрөөдлийн театр” байгуулан уран бүтээлээ туурвиж байгаа жүжигчин Г.Эрхэмбаяр олон сайхан дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулж байгаа.
Тэрбээр сүүлийн үед балетаар хичээллээд зогсохгүй “Монголын балет дэлхийд номер нэг гэдгийг би хаана ч хэлнэ” хэмээн тунхаглаж явна. Үүнээс үзвэл тэрбээр тун ч сайн балетчин болж байгаа бололтой юм.
Энэ бол түүний “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд бүтээж байгаа дүр нь. Өмнө нь тэрбээр гэмт хэрэгтэн, гэнэн тэнэг, баян бизнесмэн гээд олон дүрд тоглож байсан бөгөөд энэ удаад түүнд балетын багшийн дүрийг амилуулах үүрэг ногдож.
Түүнийгээ ч тун сайн гаргасан нь киноны багахан хэсгийн сурталчилгаанаас харж болно. Найруулагч Н.Наранбаатарын бүтээл, зураглаач Б.Отгонзоригийн дурангаар амилсан “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино ирэх Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ.


















