Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин М.Наранмөнх “Emerald men” продакшн байгуулжээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин М.Наранмөнх “Emerald men” продакшн байгуулжээ
Жүжигчин М.Наранмөнх “Emerald men” продакшн байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ. Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуу жүжигчид “Emerald men” продакшныг байгуулсан байна. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид ажээ. “Emerald men” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хуваалцах