Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин Р.Анхнямын нөхөр Монголын волейболын холбооны генсекээр томилогджээ

Тэрбээр волейболын спортоор чамгүй хэдэн жил хичээллэсэн, олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд "Уурхайчин" спорт клубийг анх үүсгэн байгуулалцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Р.Анхнямын нөхөр Монголын волейболын холбооны генсекээр томилогджээ
Жүжигчин Р.Анхнямын нөхөр Монголын волейболын холбооны генсекээр томилогджээ. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн хурал саяхан болж, тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Баярсайханыг томилжээ.

Тэрбээр волейболын спортоор чамгүй хэдэн жил хичээллэсэн, олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд "Уурхайчин" спорт клубийг анх үүсгэн байгуулалцжээ.

Тэр цагаас хойш 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж, шавь нараас нь ОУХМ 12, спортын мастер 120, дэд мастер 160 орчим төрөн гарсан байна.

Волейболчин Г.Баярсайхан нь жүжигчин Р.Анхнямын гэр бүлийн хүн аж.

Хуваалцах