Жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрийг бүтээнэ
өдгөө 32 настай Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглосон хамгийн залуу жүжигчин болох аж.
Мэдээллийн алба

“Twilight” кинонд гол дүр бүтээж, олон танигдсан Холливудын жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглож магадгүй гэсэн мэдээ тарсан. Тэгвэл “Warner Bros” кино компаниас түүнийг Бэтмэний дүрд тоглуулах гэрээ хийсэн талаараа мэдээлсэн байна. Ийн өдгөө 32 настай Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглосон хамгийн залуу жүжигчин болох аж.
Холливудын жүжигчин, найруулагч Бен Аффлек 2017 оны нэгдүгээр сард Бэтмэний дүр дээр дахин ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь түүний тоглосон “Бэтмэн Супермэний эсрэг”, “Шударга ёсны баг” кино “Марвел”-ийн супер баатруудын адил амжилт олоогүй.
Дашрамд дуулгахад, шинэ Бэтмэн Роберт Паттинсоны тоглосон “Бэтмэн” буюу “Харанхуйн хөлөг баатар” киноны дөрөвдүгээр анги 2021 оны зургаадугаар сард нээлтээ хийх бөгөөд эл бүтээл дээр найруулагч Матт Рийвэс ажиллахаар сонгогдсон.


















