Жүжигчин С.Болд-Эрдэнэ, П.Баярцэнгэл нар ирэх сарын 1-нээс "анд гарна"
“Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Мэдээллийн алба

“Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нэлээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартай шилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Тодруулбал, Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамирзэрэг нарыг чадварлаг уран бүтээлчид тус киноны гол дүрийг амилуулсан юм. Та бүхэн драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар хэр сайн “Анчид” болохыг тун удахгүй уг киноноос харж болох нь ээ.






















