Жүжигчин Ц.Баясгаланд 65 сая төгрөгийн урамшуулал олгоно
Сонирхуулахад тэрбээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болж байгаа юм.
Мэдээллийн алба

УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Косово улсад болсон ганц хүний жүжгийн наадмаас гранпри шагнал хүртсэн билээ.
Тэрээр энэхүү наадамд Оросын зохиолч Нина Мазурийн зохиол, УГЗ Б.Баатарын найруулсан “Эдит Пиаф” жүжгээрээ оролцжээ.
Харин жүжигчин бүсгүйн энэ шагнал Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ.
Сонирхуулахад тэрбээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болж байгаа юм.


















