Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ

Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд ихэд өртсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ. Зураг: МҮОНРТ

“Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.

Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд ихэд өртсөн байна.

Энэ сарын 6-нд Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хурал болсон юм. "Бүрэнхийд" цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн энэ кинонд тогложээ.

Дашрамд хэлэхэд, Б.Ганчимэг жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөн байна. “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг томоохон брендийн загварын шоунд оролцож байжээ.

Хуваалцах