Жулиа Робертс дахин Монголд ирнэ
Тэрээр өмнө нь дахиж Монголд очих хүсэлтэй байсан ч их ажлаасаа болоод хараахан амжаагүй, харин ирэх зун гэр бүлийнхэнтэйгээ хамт Монголд зочилхоор шийдсэн тухайгаа мөн сурвалжлагчид хэлсэн байна.
Мэдээллийн алба

Холливудын алдартай жүжигчин Жулиа Робертс 1999 онд анх манай улсад ирж байсан. Буддын шашин шүтдэг тэрбээр жирийн малчин айлыг сонгон байрлаж, нүүдэлчин ард түмний соёл иргэншилтэй танилцаад буцсан.
.jpg)
Жулиа Робертс саяхны нэгэн ярилцлагадаа “Монголд очиход үнэхээр сайхан байсан, монголчууд байгаль дэлхий болоод ан амьтадтайгаа их ойр байдаг, тэнд очоод өөрийн эрхгүй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүсэл төрсөн” гэжээ. Түүнчлэн дахиж Монголд очих хүсэлтэй ч их ажлаасаа болоод хараахан амжаагүй, харин ирэх зун гэр бүлийнхэнтэйгээ хамт Монголд зочлохоор шийдсэн тухайгаа ч ярьсан байна.


















