Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жуманжи” киноны дараагийн анги арванхоёрдугаар сард үзэгчдэд хүрнэ

тус бүтээлийн хоёрдугаар анги “Next level” буюу “Дараагийн үе” ирэх арванхоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жуманжи” киноны дараагийн анги арванхоёрдугаар сард үзэгчдэд хүрнэ
“Жуманжи” киноны дараагийн анги арванхоёрдугаар сард үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” буюу “Жуманжи: Ширэнгэд морил” кино өнгөрсөн оны эхээр нээлтээ хийсэн даруй даа бокс оффисийн жагсаалтыг тэргүүлсэн. Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус бүтээл нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.доллар, олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдсэн билээ. Тэгвэл тус бүтээлийн хоёрдугаар анги “Next level” буюу “Дараагийн үе” ирэх арванхоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах