Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жумудар, Ишбуга ноёдын занданшуулсан шарилын тухай нийтэлжээ

Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жумудар, Ишбуга ноёдын занданшуулсан шарилын тухай нийтэлжээ
Жумудар, Ишбуга ноёдын занданшуулсан шарилын тухай нийтэлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг хэвлүүллээ. Уг номд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлжээ.

Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Хүлэгэ ханы ач хүү Жумудар ноён болон одоогийн Туркийн нутаг дэвсгэр Анатолийг олон жил захирч явсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил Амасиа хотын музейд хадгалагдаж байгааг гэрэл зургаар харуулж, үүх түүхийг нь өгүүлсэн сонирхолтой ном бүтээжээ.

Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлсэн байна.

Номд түүхэн үйл явдал болсон газар орон, дурсгалт зүйлсийн 90 гаруй гэрэл зураг оржээ.

Уг номыг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор, дэд профессор Б.Батхишиг нар бичиж, зурагчнаар Г.Энхбаяр, Д.Нямдаваа нар ажилласан байна.

Хуваалцах