Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү-жицү бөхийн тэмцээнээс аав, хүү гурав медалийн хур буулгав

Италийн нийслэл Ромд өнгөрсөн амралтын өдрүүдэд жюү-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээн болж манай тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү-жицү бөхийн тэмцээнээс аав, хүү гурав медалийн хур буулгав
Жюү-жицү бөхийн тэмцээнээс аав, хүү гурав медалийн хур буулгав. Зураг: МҮОНРТ

Италийн нийслэл Ромд өнгөрсөн амралтын өдрүүдэд жюү-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээн болж манай тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ. Тус тэмцээнд Ц.Баярсайхан зааны том хүү, жүдо бөхийн ОУХМ Б.Төгөлдөр насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалд мөнгө, бага хүү, спортын мастер Б.Тэмүүлэн хөх бүсний ангилалд хүрэл медаль хүртсэн байна.

Харин 2014 оны "Мастерс”-ын дэлхийн аварга, “Аврагч” спорт хорооны дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Баярсайхан “М-5” ангилалд хошой алтан медаль, мөн ягаан бүсийн ангилалд А.Мөнхбаяр алтан медаль хүртлээ.

Хуваалцах