Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү жицү бөхийн УАШТ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Тус тэмцээн нь насанд хүрэгчдийн 10, өсвөр үе, залуучуудын ес, мастерс ангиллын зургаа дахь удаагийнх болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү жицү бөхийн УАШТ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Жюү жицү бөхийн УАШТ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын жюү жицү бөхийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь насанд хүрэгчдийн 10, өсвөр үе, залуучуудын ес, мастерс ангиллын зургаа дахь удаагийнх болов.

Тэмцээний ерөнхий шүүгчээр АНУ-аас уригдан ирж ажилласан Ральф Грэйсе, Монгол академийг үүсгэн байгуулагч Дэвид Клахан нар ажилласан байна.

Сонирхуулахад, Монголын жюү жицү бөхийн холбоо энэ жил 13 настайгаа золгоод буй.

Хуваалцах