Жюү жицүгийн ААШТ-д 35 орны баг, тамирчин оролцоно
Тус тэмцээнд 35 орны 400 гаруй тамирчин оролцох юм байна
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох "Азийн хүүхдүүд - 2020" спорт наадмын Test event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14-21нд Улаанбаатар хотноо болно. Тус тэмцээнд 35 орны 400 гаруй тамирчин оролцох юм байна.
Сонирхуулахад, Монголын жюү жицүгийн холбооноос дээрх тэмцээнд ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна.
Хуваалцах


















