Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү-жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид Эмиратыг зорьжээ

Энэ сарын 22-25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо мэргэжлийн жюү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү-жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид Эмиратыг зорьжээ
Жюү-жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид Эмиратыг зорьжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 22-25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо мэргэжлийн жюү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манайхаас эрэгтэйчүүдийн 75 кг-д М.Эрдэнэбаяр, 85 кг-д Б.Батбаяр, +95 кг-д Б.Сугаржаргал нар зодоглох юм.

Харин эмэгтэйчүүдийн 65 кг-д А.Саранзул, Б.Буяндэлгэр, 75 кг-д М.Сугар, +75 кг-д О.Жаргалсайхан, мастерсын буюу ахмадын ангилалд 85 кг-д О.Болд-Эрдэнэ, +95 кг-д Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар зодоглож байна. Эдгээр тамирчин Монгол Улсын АШТ-ээс дээрх эрхийг авсан бөгөөд өчигдөр эх орноосоо морджээ.

Хуваалцах