Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальт ирнэ - 2

ДАШТ-д 100 гаруй орны тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 тамирчин зодоглож байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальт ирнэ - 2
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальт ирнэ - 2. Зураг: МҮОНРТ

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Энэ жилийн жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 тамирчин зодоглож байгаа юм.

Тус тэмцээнд Монголын бөхчүүдээс өсвөр үеийн -50 кг-н жинд зодоглосон Их шавь дэвжээний тамирчин Г.Гарамхүү хүрэл медаль хүртлээ.

Мөн мастерс-1 ангиллын хөх бүсний -77 кг-д хүч үзсэн нийслэлийн Цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Г.Отгонбаатар мөнгөн медалийн эзэн болов.

Түүнчлэн мастерс-3 ангиллын хөх бүсний -94 кг-д зодоглосон МЖЖХ-ны алтан гишүүн, Гаруда академийн тамирчин Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль авлаа.

Хуваалцах