Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальтай ирнэ

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальтай ирнэ
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальтай ирнэ. Зураг: МҮОНРТ

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Энэ жилийн жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 тамирчин зодоглож байгаа юм.

Түүнээс тэмцээний эхний өдрүүдэд Монголын бөхчүүдээс Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Г.Батцэцэг 52 кг-д өсвөр үеийн дэлхийн аварга боллоо.

Мөн жюү жицүгийн залуучуудын ДАШТ-ий -70кг жинд зодоглосон Хилчин спорт хорооны тамирчин Б.Хулан дэлхийн аварга болов.

Харин өсвөр үеийн ДАШТ-ий -48 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль хүртлээ.

Өсвөр үеийн ДАШТ-ий -57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Б.Батцэцэг мөнгөн медалийн эзэн болов.

Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Г.Мөнхтуяа -40 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэв.

Өсвөр үеийн -45кг-д барилдсан Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Б.Шинэтулга алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.

Өсвөр үеийн -42 кг-д барилдсан Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин С.Шинэхүү мөнгөн медалийн эзэн болов.

Өсвөр үеийн -60 кг-д хүч үзсэн Гаруда академийн тамирчин Ө.Бат-Оргил мөнгөн медаль хүртлээ.

Өсвөр үеийн -45 кг-д Баялаг клубын тамирчин Ц.Хосбаяр хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий медальтан боллоо.

Өсвөр үеийн -67 кг-д Их шавь дэвжээний тамирчин С.Одбаяр хүрэл медалийн эзэн болжээ.

Өсвөр үеийн -50 кг-д Их шавь дэвжээний тамирчин Г.Гарамхүү хүрэл медалийн эзэн болов.

Хуваалцах