К.Анчелотти: Энэ улиралд Роналду Мессигээс илүү олон гоол оруулна
Реал Мадрид клубын хуучин дасгалжуулагч Карло Анчелоти энэ улиралд Роналду Барселона клубын довтлогч Мессигээс илүү олон гоол оруулна гэжээ.
Мэдээллийн алба

Реал Мадрид клубын хуучин дасгалжуулагч Карло Анчелоти энэ улиралд Роналду Барселона клубын довтлогч Мессигээс илүү олон гоол оруулна гэжээ.
Тэрбээр “Роналду болон Месси Ла лигийн энэ улиралд одоог хүртэл гоолдоогүй байгаа нь маш хачирхалтай зүйл. Гэхдээ би Роналду илүү олныг хийнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Би түүнийг маш сайн мэднэ. Тэр энэ улиралд дахиад "Pichichi"/улирлын хамгийн олон гоол/ авна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна”
30 настай Роналду карьерийнхаа туршид тус шагналыг 3 удаа авч байсан бөгөөд 2011-11, 2013-14 болон өнгөрсөн улиралд шилдэг мэргэн бууч болж байсан юм.


















