Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрлаа

Бараг "үхлийн" гэж хэлж болох хэсэгт багтсан нь тэр юм. Үргэлж эвгүй багуудтай нэг хэсэгт багтдаг К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрч боломжийн багуудтай нэг хэсэгт орлоо доо. Хожих багийг бурхан цаанаас нь ивээдэг ч юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч харж л сууя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрлаа
К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрлаа. Зураг: МҮОНРТ

Ирэх жил Франц улсад болох 15 дахь удаагийн хөлбөмбөгийн ЕАШТ-ий сугалаа болов. Тодруулбал, “Скаудра Аззури”-чууд Эден Азар, Ромелу Лукаку, Кевин Де Брюин, Венсант Компани, Ян Вертонген, Тибо Куртуа, Кристиан Бентеке, Дриенс Мертенс, Аксель Витсель, Симон Мигнолет гэсэн бөөн оддын цуглуулгатай Бельги, Златан Ибрагимовчийн Швед, хуучны эвгүй баг Ирландтай "Е" хэсэгт хуваарилагдлаа. Бараг "үхлийн" гэж хэлж болох хэсэгт багтсан нь тэр юм. Үргэлж эвгүй багуудтай нэг хэсэгт багтдаг К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрч боломжийн багуудтай нэг хэсэгт орлоо доо. Хожих багийг бурхан цаанаас нь ивээдэг ч юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч харж л сууя.

Хуваалцах