Какад өндөр түвшинд тоглох боломж бий
Палермо клубын ерөнхий дасгалжуулагч Женнаро Гаттузо Ас Милан клубт эргэн ирээд удаагүй байгаа Какаг шилдэг тоглогч хэвээрээ байгаа гэж магтлаа.
Мэдээллийн алба

Палермо клубын ерөнхий дасгалжуулагч Женнаро Гаттузо Ас Милан клубт эргэн ирээд удаагүй байгаа Какаг шилдэг тоглогч хэвээрээ байгаа гэж магтлаа. Тэрээр ярихдаа “Би Какаг Ас Милан клубт эргэн ирсэнд баяртай бөгөөд түүнийг сайн тоглолтоо үзүүлэхэд дэмжигчид туслах хэрэгтэй. Авьяас хэзээ ч хуучирдаггүй. Тэр шилдэг тоглогч хэвээрээ байгаа. Какад өндөр түвшинд тоглох боломжтой 3-4 жилийн хугацаа байна” гэлээ.


















