Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Какүрю унаж, Хакухо башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмогийн нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ өдрийг хүртэл хоёр аварга нэг, нэг унаатай башёг тэргүүлж байсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Какүрю унаж, Хакухо башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Какүрю унаж, Хакухо башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ өдрийг хүртэл хоёр аварга нэг, нэг унаатай башёг тэргүүлж байсан. Тэдний араас 9 даваа, гурван унаатай озеки Тэрүнофүжи тэргүүтэй бөхчүүд нэхэж байв.Өнөөдөр Хакухо, озеки Гойдотой барилдаж даваагаа ахиулсан бол, ёокозүна Какүрю озеки Ксенасатод уналаа. Ингэснээр башёг 11 даваа, нэг унаатай их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ.

Хуваалцах