Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Какүрюү Кисэносатод уналаа

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё Японы Фүкүока аралд үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Какүрюү Кисэносатод уналаа
Какүрюү Кисэносатод уналаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё Японы Фүкүока аралд үргэлжилж байна. Кюүшюү башёгийн 11 дэх өдөр тэмцээнийг тэргүүлж байсан ёкозүна Какүрюү Ананд озэки Кисэносатод унаснаар гол өрсөлдөгчтэйгээ зэрэгцээд байна. Мөн энэ өдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдог давсан бол ёкозүна Харүмафүжи сэкивакэ Аойямад уналаа. Шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Тоёохибикигоор зургаа дахь даваагаа авлаа.

Башёг 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, М-8 Точиношин нар 9 даваатай удаалж байна.

Хуваалцах