Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Какүрюү М.Ананд нутагтаа ус тээвэрлэгч машин бэлэглэжээ

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойг тохиолдуулан ус тээвэрлэгч машин бэлэглэсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Какүрюү М.Ананд нутагтаа ус тээвэрлэгч машин бэлэглэжээ
Какүрюү М.Ананд нутагтаа ус тээвэрлэгч машин бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойг тохиолдуулан ус тээвэрлэгч машин бэлэглэсэн байна.

Түүний гарын бэлгийг Какүрюү сангийн төлөөлөгчид сумын ойн баяр наадмын үеэр Засаг дарга н.Батнацагт гардуулан өгчээ. Энэ үеэр сумын удирдлагууд "Ус тээвэрлэгч машинаар Асгат сумын айлуудад зөөврийн ус хүргэх, ногоо услах, түүнчлэн хээрийн гал түймрийн үед ашиглахад хамгийн их хэрэгтэй" гэж ихэд бэлгэшээсэн байна.

Хуваалцах