Какүрюү С.Ананд 71 дэх их аварга боллоо
Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд 14 давж түрүүлэн "Ёкозүна" цол авах болзлыг хангасан.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд 14 давж түрүүлэн "Ёкозүна" цол авах болзлыг хангасан. Үүнтэй холбогдуулан Японы Мэргэжлийн сумо бөхийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл гуравдугаар сарын 24-ний орой Токио хотноо хуралдаж, озеки Какүрюү М.Анандын талаар хэлэлцээд, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар түүнд "Ёкозүна" цолыг олгох шийдвэрийг гаргав. Ийнхүү мэргэжлийн сумод 71 дэх, Монголоос төрөх дөрөв дэх их аварга төрлөө. Тэрээр нэн удахгүй Мэйжи сүмд Ёкозүнагийн ёслолоо хийхээр товлоод байна.


















