Какүрюү С.Ананд их аваргын болзол хангалаа
Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд 13 ба түүнээс дээш давж түрүүлэн Екозүна цол авах болзлыг хангалаа.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд 13 ба түүнээс дээш давж түрүүлэн Екозүна цол авах болзлыг хангалаа. Тэрээр Харү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Окүноүмид өвдөг шороодсон ч түүнээс хойш тасралтгүй 14 давсан амжилтаар мэргэжлийн сумод 71 дэх, Монголоос төрөх дөрөв дэх их аварга болох болзлыг хангасан юм. Мөн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар тус бүр 12 даваа, гурван унаатайгаар Харү башёг өндөрлөв.


















