“Камертон” хамтлаг 19 нас хүрлээ
9 жилийн өмнөх энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн хөвгүүн нэгдэж хамтлаг байгуулсан түүхтэй. 18 настай дөрвөн хүүгийн мөрөөдөл бодит амжилт болон гялалзаж Монголын хөжгмийг ертөнцийн олон олон зүйлийн анхдагч бас акулууд болж чадсан.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Камертон” хамтлагийн төрсөн өдөр. 19 жилийн өмнөх энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн хөвгүүн нэгдэж хамтлаг байгуулсан түүхтэй. 18 настай дөрвөн хүүгийн мөрөөдөл бодит амжилт болон гялалзаж Монголын хөжгмийг ертөнцийн олон олон зүйлийн анхдагч бас акулууд болж чадсан.
“Камертон”-ы дууг үе үеийн насныхан сонсож, мэдэрч, хөгжиж, уярч чаддаг нь гайхалтай. Тийм ч учраас хамтлагийнхан энэ хугацаанд хамгийн, хамгийн, хамгийн амжилтыг тогтоосоор ирсэн юм.
Ингээд 19 нас хүрч буй авъяаслаг, чадварлаг залуустаа төрсөн өдрийн мэндийг хүргэе.
Дашрамд дуулгахад “Камертон” хамтлагийнхан өнөөдөр “Milange” караокед төрсөн өдрөө тэмдэглэнэ. Ингэхдээ хамгийн гоё төрсөн мэндчилгээ ирүүлсэн үзэгчийг шалгаруулж шагнах гэнэ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


















