Канадын комедиан Бриан Айлвард Монголд тоглолтоо хийнэ
Бриан Айлвард өнгөрсөн хоёрдугаар сард монголын үзэгчдэд өөрийн шоугаа толилуулж байсан билээ
Мэдээллийн алба

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулдаг. Тэд өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан.
Тус клуб Канадын алдартай комедиан Бриан Айлвардын тоглолтыг өнөөдөр, маргааш зохион байгуулна. Бриан Айлвард 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан аж.
Түүнчлэн Бриан Айлвард өнгөрсөн хоёрдугаар сард монголын үзэгчдэд өөрийн шоугаа толилуулж байсан билээ.























