Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Канадын монголчуудын сагсан бөмбөгийн аварга тодров

Канадын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-ний өдөр Оттава хотноо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канадын монголчуудын сагсан бөмбөгийн аварга тодров
Канадын монголчуудын сагсан бөмбөгийн аварга тодров. Зураг: МҮОНРТ

Канадын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-ний өдөр Оттава хотноо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Канадад аж төрж буй Монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон спортын энэ арга хэмжээнд Ванкувер, Монреаль, Оттава, Торонто хотын баг тамирчид оролцсон юм.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл тэмцээнийг нээж, Канад Улсад оршин сууж буй монгол иргэд нэг дор хуран чуулж, спортоор хүч сорин өрсөлдөж буй нь иргэдийн эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцоллоо.

Сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Торонто хотын нэгдүгээр баг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон бол Ванкувер, Монреаль хотын баг хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Хуваалцах