Каннын кино наадам ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ
Жил бүр зохиогддог Каннын кино наадам энэ тавдугаар сарын 17-нд Францын "Номин эрэг" дээр 70 дахь удаагаа болох гэж байна. .Дэлхийн кино урлагийн хамгийн чухалд тооцогддог уг наадам ирэх сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Мэдээллийн алба

Жил бүр зохиогддог Каннын кино наадам энэ тавдугаар сарын 17-нд Францын "Номин эрэг" дээр 70 дахь удаагаа болох гэж байна. .Дэлхийн кино урлагийн хамгийн чухалд тооцогддог уг наадам ирэх сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ жил нийт 29 орны 49 бүтээл оролцох юм. Кино наадмын шүүгчдийг олон улсын нэртэй кино бүтээгчид дундаас сонгодог.
Каннын кино наадмын шүүгчдийн баг бүрэлдэхүүнд Хятадын жүжигчин Фан Бинбин, Америкийн жүжигчин, продюсер Уилл Смит, Жессика Честейн нар ажиллахаас гадна Итали, Франц, Герман, Өмнөд Солонгосын алдартай найруулагч, жүжигчид, хөгжмийн зохиолчид багтсан байна.


















