Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Каннын кино наадмын нээлтэд уригдаж, оролцсон монгол бүсгүйчүүд

Улаанбаатар олон улсын кино наадмын цар хүрээ, хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каннын кино наадмын нээлтэд уригдаж, оролцсон монгол бүсгүйчүүд
Каннын кино наадмын нээлтэд уригдаж, оролцсон монгол бүсгүйчүүд. Зураг: МҮОНРТ

Дэлхийн кино урлагийн том наадмын нэг болох 72 дахь удаагийн Каннын кино наадам эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ сарын 14-24-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах тус наадмын нээлтийн ажиллагаанд Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяа нар уригдаж, оролцож байна.

2010 оноос эхлэн тус наадмын нээлтийг олон нийтэд хүргэхээр Францын 600 гаруй кино театр нэгдэж, шууд дамжуулсан бөгөөд наадмын нээлтийн киногоор АНУ-ын найруулагч Jim Jarmusch-ийн "The Dead don't die" бүтээл шалгарч Алтан навчийн тѳлѳѳх ѳрсѳлдѳѳнѳѳ эхлүүлсэн.

Дашрамд дуулгахад, Монголын урлагийн зөвлөлийн удирдлагууд тус наадамд уригдаж, оролцсоноор Улаанбаатар олон улсын кино наадмын цар хүрээ, хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа аж.

Хуваалцах