Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн аварга боллоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан дэлхийн алдар цуутай тамирчид өрсөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн аварга боллоо
Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан дэлхийн алдар цуутай тамирчид өрсөлдөв. Энэ жингийн аваргууд дөнгөж сая тодорлоо.

Чөлөөт бөхийн гайхамшгийг харуулж чадсан Япон улсын бөх Каори Ичо барилдааны төгсгөлд шийдвэрлэх оноог авч, ОХУ-ын алдарт тамирчин Валерия Сергеевна Кобловаг ялж, Риогийн олимпийн аварга боллоо. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа олимпийн аварга болж байгаа юм.

Олимпийн наадмын мөнгөн медалийг хүртсэн ОХУ-ын тамирчин Валерия Сергеевна Коблова урамтай сайхан барилдааныг үзүүлж, үзэгч олныг гайхшрууллаа. Харин олимпийн наадмын хүрэл медалийн эздээр Тунисийн бөх Марва Амри, Энэтхэгийн бөх Шакши Малик нар тодорсон юм.

Хуваалцах