Каори Ичёг Рисако Кавай энэ удаа ялсан ч дахин халз барилдана
Тэдний барилдаан ёстой л гал гарсан мэт болсон ч эцсийн мөчид олимпийн аваргыг Рисако Кавайд 6:4 оноогоор ялагдлаа.
Мэдээллийн алба

Яүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Токио хотод зохион байгуулагдаж, онц сонирхолтой нэг барилдаан боллоо.
Энэ бол 57 кг-ын финалын барилдаан буюу олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичё Рисако Кавай нарын хооронд өрнөв.
Тэдний барилдаан ёстой л гал гарсан мэт болсон ч эцсийн мөчид олимпийн аваргыг Рисако Кавайд 6:4 оноогоор ялагдлаа.
Уг барилдаанаар ирэх есдүгээр сард Казахстанд болох чөлөөт бөхийн ДАШТ-д хэн нь оролцохыг шийдэх байв. Гэвч тэднийг ирэх долоодугаар сарын 6-нд дахин халз барилдаан хийж, хэн ялсан нь ДАШТ-д явах эрх олгоно гэв.


















