Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Карль Ллойд “Манчестер Сити"-д ирлээ

Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчиний шагналыг гурвантаа хүртээд байгаа алдарт тамирчин Карль Ллойд Английн лигийн өнгөрсөн улирлын аварга “Манчестер Сити” клубтэй нэгдсэн байна. О

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Карль Ллойд “Манчестер Сити"-д ирлээ
Карль Ллойд “Манчестер Сити"-д ирлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчиний шагналыг гурвантаа хүртээд байгаа алдарт тамирчин Карль Ллойд Английн лигийн өнгөрсөн улирлын аварга “Манчестер Сити” клубтэй нэгдсэн байна. Олимпийн наадмын хошой аварга, 2015 оны дэлхийн аварга Карль Ллойд 2005 оноос хойш АНУ-ын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн багт тоглож байгаа юм. Харин мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа 1999 онд “Централ Жерси Сплэш” клубээс эхлүүлж байжээ. Үүнээс хойш тэрээр саяханыг хүртэл АНУ-ын мэргэжлийн 9 клубт тоглож, ийнхүү анх удаагаа хилийн дээс алхаж байна. 34 настай хагас хамгаалагч Карль Анна Ллойд Холлинс шинэ багийнхаа 10 дугаарыг эзэмшин тоглохоор болжээ.

Хуваалцах