Карло Анчелотти: “Реал”-д өнгөрүүлсэн хоёр гайхалтай улирлыг үргэлж санах болно
Тэрбээр “Реал”-д хоёр жилийн турш муугүй ажилласан. Энэ хугацаанд Испанийн АШТ, “Аваргуудын лиг”-ийн цомыг багтайгаа хамт өргөсөн юм.
Мэдээллийн алба

Испанийн эзэн хааны "Реал Мадрид" багийн удирдлагууд дасгалжуулагч Карло Анчелоттиг ажлаас нь чөлөөллөө. Итали мэргэжилтэн энэ жил багаа УАШТ-д "Барса"-гийн ард хоёрдугаарт оруулж, "Аваргуудын лиг"-т хагас шигшээд шалгаруулсан нь муугүй амжилт ч үргэлж нэгдүгээрт байх ёстой гэсэн багийн философид таараагүй аж.
Тэрбээр “Реал”-д хоёр жилийн турш муугүй ажилласан. Энэ хугацаанд Испанийн АШТ, “Аваргуудын лиг”-ийн цомыг багтайгаа хамт өргөсөн юм. Анчелотти багийн хөгжөөн дэмжигчид, тоглогчидтой салах ёс хийж, твиттертээ “Реал”-д өнгөрүүлсэн хоёр гайхалтай улирлыг үргэлж санаж байх болно” хэмээн бичжээ.


















