Карло Анчелоттитэй гэрээгээ сунгана
Лигийн тоглолтуудад гялалзаж буй Испанийн “Реал Мадрид” клуб багийнхаа дасгалжуулагч Карло Анчелоттитэй шинэ гэрээ байгуулахаар ярилцаад эхэлжээ.
Мэдээллийн алба

Лигийн тоглолтуудад гялалзаж буй Испанийн “Реал Мадрид” клуб багийнхаа дасгалжуулагч Карло Анчелоттитэй шинэ гэрээ байгуулахаар ярилцаад эхэлжээ. Эдүгээ 55 хүрч буй Итали мэргэжилтний гэрээний хугацаа 2016 оны зургадугаар сарын 30-нд дуусгавар болох байсан.
Тэгвэл “Оддын цуглуулга-2”-ыг хийж байгаа “Реал Мадрид” Карло Анчелоттитэй магад 2018 он хүртэл гэрээгээ сунгахаар ярилцаж байгаа юм байна. Анчелотти “Реал”-ыг дасгалжуулан өнгөрсөн шөнө Аваргуудын лиг, түүний өмнө Испанийн цом, Европын супер цомд түрүүлээд байгаа билээ.


















