Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Кармен сюит"-ийг Морин хуурын чуулга эгшиглүүлнэ

Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга энэ сарын 13-ны 19:00 цагаас Ж.Бизе, Р.Щедрины "Кармен сюит" тоглолтыг улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Кармен сюит"-ийг Морин хуурын чуулга эгшиглүүлнэ
"Кармен сюит"-ийг Морин хуурын чуулга эгшиглүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга энэ сарын 13-ны 19:00 цагаас Ж.Бизе, Р.Щедрины "Кармен сюит" тоглолтыг улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.
Энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон. Энэ удаа бас найруулан тавих юм.
Үзэгчдийн хүсэлтээр тавигдах “Кармен сюит” улсын Филармонийн тайзнаа МУСТА Д.Түвшинсайханы удирдлага дор тоглогдоно.

Эл дуурийг Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин, эхнэр Майя Плисецкаяд зориулан "Кармен сюит" болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг.

Хуваалцах