Каролина Марин алтан медаль хүртлээ
Бразилийн Рио-де Жанейро хотод 14 дэх өдрөө үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр наадмын бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө тоглолтод
Мэдээллийн алба

Бразилийн Рио-де Жанейро хотод 14 дэх өдрөө үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр наадмын бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө тоглолтод Испанийн тамирчин Каролина Марин Энэтхэгийн тамирчин Синдх Пусарлаг 2:1-ийн харьцаатайгаар хожлоо.
Испанийн 23 настай тамирчин бүсгүй 2014, 2015 оны дэлхийн аварга, 2014 болон 2016 оны Европын аварга юм.
Энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн тамирчны хувьд тэрээр 2013, 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2014 оны Ази тивийн аваргын хүрэл медальт нэгэн юм.



















