"Катар-2019" наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав, тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдсон байна.
Мэдээллийн алба

Дэлхийн элсний анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсад болно. Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор зохиогдож буй тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчин, спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм.
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав, тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдсон байна.
Түүнчлэн өнөөдөр БСШУСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Э.Мөнхбилэг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.


















