Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Катар 2022"-ыг өвөл зохион байгуулахаар судлаж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах "Катар-2022" тэмцээнийг өвөл зохион байгуулах тухай санал дэмжигдэж байна. Учир нь зундаа Катарт +40 хэм хүрч халдаг ба тэмцээн зохион байгуулахад ихээхэн бэрхшээлтэй аж. Мөн уг шалтгаанаар Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийн асуудлыг хөндөж

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Катар 2022"-ыг өвөл зохион байгуулахаар судлаж байна
"Катар 2022"-ыг өвөл зохион байгуулахаар судлаж байна. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах "Катар-2022" тэмцээнийг өвөл зохион байгуулах тухай санал дэмжигдэж байна. Учир нь зундаа Катарт +40 хэм хүрч халдаг ба тэмцээн зохион байгуулахад ихээхэн бэрхшээлтэй аж. Мөн уг шалтгаанаар Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийн асуудлыг хөндөж байсан юм.

Тэгвэл Олон улсын хөлбөмбөгийн холбоо яг одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зорьж байна. Цэнгэлдэхэд нарнаас хамгаалсан дээвэр хийж, хөргүүр ажиллуулах зэрэг санал гарч байсан ч сүүлдээ өвөл явуулах хувилбарыг судлаж байна.

Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер энэ талаар мэдэгдэл хийж, “Катарт зун хөлбөмбөг тоглож болохгүй ээ. Өөр хувилбар хайх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой үе бол оны сүүлч үе юм" гэжээ. Мөн тэрээр "Миний хувьд л лав энэ бол хамгийн зөв шийдвэр. Бид олон улсын хөлбөмбөгийн календарьчилсан төлөвлөгөөн дээр ажилласан. Нэлээд хүнд ажил болох нь мэдрэгдсэн. Гэхдээ ДАШТ илүү чухал” гэж Францын өөр нэг хэвлэлд дурдсан байна.

Хуваалцах