Катарын баг Азийн наадмаас хасагдлаа
Азийн наадмыг зохион байгуулагчид Катарын эмэгтэй сагсан бөмбөгийн багийг тэмцээнд “Хижаб” буюу Араб үндэсний хувцас өмсөхийг хориглож, улмаар хассан гэж Катарын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгджээ.
Мэдээллийн алба

Азийн наадмыг зохион байгуулагчид Катарын эмэгтэй сагсан бөмбөгийн багийг тэмцээнд “Хижаб” буюу Араб үндэсний хувцас өмсөхийг хориглож, улмаар хассан гэж Катарын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгджээ.
Катарын тоглогчдыг хассан нь лалын шашинт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсанд тооцогдож, наадмын томоохон шуугианыг үүсгээд байна.
Катарын баг өчигдөр үдээс хойш Балба улсын багтай тоглох байсан боловч тоглолтдоо ирээгүй аж.


















