Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Кавалерс" дорнод бүсийг тэргүүллээ

Тэгвэл өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолт "Кавалерс"-ийн талбайд болж 88:118 харьцаагаар хожиж, дөрөв тоглохдоо 4:0 харьцаагаар илүүрхээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Кавалерс" дорнод бүсийг тэргүүллээ
"Кавалерс" дорнод бүсийг тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

NBA-гийн дорнод бүсийн аваргын төлөө "Клевлэнд Кавалерс", "Атланта Хаукс" багууд үлдээд байсан. Тэгвэл өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолт "Кавалерс"-ийн талбайд болж 88:118 харьцаагаар хожиж, дөрөв тоглохдоо 4:0 харьцаагаар илүүрхээд байна.

Ингэснээр дорнод бүсийн аварга баг болж NBA-гийн цомын төлөө "Голдэн Стэйт Уорриорс", "Хьюстон Рокетс" багуудын хожсонтой нь тоглохоор болоод байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 23 оноо, есөн самбар авч, долоон оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүллээ. Тэрбээр таван удаа дараалж NBA-гийн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон бөгөөд 1964 онд домогт Билл Рассиал тоглогчоос хойших анхны тоглогч болсон байна. Мөн плейоффт бөмбөг таслалтаар Лэрри Бөрдийг гүйцэж долоодугаар байрт бичигджээ.

Хуваалцах